2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Ариунаа, ЭМН-ийн дарга Л.Байгал, дүүргийн ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Налайх дүүрэг дэх Үйлдвэр технологийн паркын дарга С.Батжаргал нар 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явцтай биечлэн танилцлаа.
Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон дүүргийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хүүхдийн эмнэлгийг 2017 онд багтан ашиглалтанд оруулахаар тусгасан бөгөөд БНХАУ –ын Энхтайван найрамдлын сангийн тусламжаар барьж байгуулж байна. Тус хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орсноор дүүргийн хүүхдийн эмнэлэгт үүсдэг ачаалал буурч, хүүхэд багачуудад эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл бүрдэх юм.
Одоогоор барилгын ажил 75 орчим хувьтай явж байгаа бөгөөд барилгын ажлыг эрчимжүүлэх, чанартай стандартад нийцсэн барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөхийг үүрэгдлээ.