Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Хүрээ” мэдээлэл холбооны технологийн дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зорилтот бүлгийн хүүхэд залуусыг тэтгэлэгтэй сургахаар болсон. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, “Хүрээ” мэдээлэл, холбооны технологийн дээд сургуулийн захирал Жон Сүн Хүн нар зорилтот бүлгийн 2 оюутанд “Хүрээ” дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах батламжийг гардууллаа.
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хүрээ” дээд сургуульд дүүргийн нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан сурах эрмэлзлэлтэй 2 оюутанг 4 жилийн турш 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрууллаа. Тус сургууль нь оюутан залуусыг суралцах хугацаанд нь олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюутан солилцоогоор гадаадад сургахаас гадна, ахисан түвшинд мастер, докторуудыг өөрийн болон гадаадын хамтын ажиллагаатай сургуулиудад бэлтгэн сургадаг.