Налайх хоттой ах дүү найрамдлын харилцаатай БНСУ-ын Сувон хотын төлөөлөгчид 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Налайх хотод айлчилж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Сувон хотын ИТХ-ын тэргүүлэгч И Жун Гин, “Монгол-Хүн” сангийн ерөнхийлөгч Чой Жун Гүн, гүйцэтгэх захирал Ким Мён Уг, И Сан Тэ тэргүүтэй төлөөлөгчид, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Налайх хотын захирагч Ш.Хаан, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, Г.Баттөмөр, төлөөлөгч Э.Хорлоо, Х.Анхбаяр, Л.Ариунаа, Г.Баярсүрэн, О.Энхтайван нар оролцов.
Уг уулзалтаар 2 дугаар хорооны Хуульчдын гудамжийг шинэчлэн засварлаж
“Сувон хотын Найрамдлын гудамж” болгон тохижуулах ажил болон цаашид илүү
олон чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд БНСУ-ын Сувон хотын төлөөлөгчид тог, цахилгаан
хязгаарлагдмал хотын төвөөс зайдуу орших малчдад зориулан нарны зайн
хураагуурын буцалтгүй тусламж үзүүллээ.