Дүүргийн 2017 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр Налайх 
дүүргийн Соёл урлагийн ордны таазыг засварлах ажлын хяналтын төсөв 
боловсруулах, засварын ажлыг хийхээр тусгагдсан. Үүний дагуу 2017 оны 
06-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 10-ны өдрийн хооронд “Ай Ти Ти Ай” 
ХХК олон жил засвар хийгдээгүй Соёл урлагийн ордны таазыг засаж, 210м2 
дуу шингээгчтэй дүүжин таазыг, лед гэрэлтүүлгийн хамтаар хийсэн бөгөөд 
тайзны хажуу талын хүрээг өнгөлж, боронзодсон байна. Тус дүүжин таазны 
засварын ажлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас комисс ирж, 
шалгаснаар албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.
							
							
														
            