Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмаар үндэсний сур, урианхай сур, өсвөрийн сурын харваа болж, харваачид цэц мэргэнээ сорилоо.
Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харавдаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж иржээ.Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, улсын мэргэн харваач Д.Баттулга 1-р байр , Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын дэд мастер, Ж.Батсүх 2-р байр, Ховд аймгийн Булган сумын уугуул, харваач С.Энхбат 3-р байр, Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат П.Тодбилэг 1-р байр, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул спортын мастер, Ж.Насанбат 2-р байр, Өмнөговь аймгийн уугуул спортын дэд мастер Ж.Гантөмөр 3-р байр, Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд: Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул улсын мэргэн, С.Баярмаа 1-р байр, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат , спортын мастер, Д.Цэцэгмаа 2-р байр, Өмнөговь аймгийн уугуул спортын мастер Б.Бямба 3-р байр, Өсвөрийн сурын харвааны эрэгтэй төрөлд: 1-р байр Хилчин спорт хорооны харваач Б.Мөнхжин, 2-р байр Алдар спорт хорооны өсөх мэргэн харваач Х.Цогбаяр, 3-р байр “Мондэ”ХХК-ий хаваач О.Тамираа тус тус эзэллээ.
Харваачид нь мэргэн байж Налайхчууд минь хотол олноороо сайхан наадлаа.