Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмаар шагайн харваа болж, 100 гаруй тамирчид цэц мэргэнээ сорилоо.
Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.
Энэ жилийн Налайх дүүргийн баяр наадмаар Бууны харвааны төрөлд: 1-р байр Х.Гаанжуур, 2-р байр Д.Гантөмөр, 3-р байр А.Шийтэр, Цуваа харвааны төрөлд: 1-р байр Д.Мөнх-Эрдэнэ, 2-р байр Ш.Баянмөнх, 3-р байр Л.Мөнхбаяр, Багийн харваанд: Нийт 12 багийн 96 тамирчид оролцож, 1-р байр А.Шийтэр ахлагчтай “Шинэ Налайх” баг, 2-р байр Д.Одбаяр ахлагчтай Төв аймгийн “Зуунмод” баг, 3-р байр А.Ганхуяг ахлагчтай “Театр” баг тус тус эзэллээ.
Харваачид нь мэргэн байж Налайхчууд минь хотол олноороо сайхан наадлаа.