ХУРДАН МОРЬДЫГ ЦОЛЛОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангиллаар цоллож, шагнал гардууллаа.
Шүдлэн:
Шүдлэн насны морьдын уралдаанд 120 гаруй хурдан хүлэг уралдсанаас
Налайх дүүргийн уяач Ч.Бямбадашийн буурал шүдлэн түрүүлж, Дорноговь
аймгийн Мандал сумын уяач Чулууны хээр шүдлэн аман хүзүүнд, Баянзүрх
дүүргийн Хонхор тосгоны Б.Хонгорын уясан хүрэн морь гуравт давхиж, Төв
аймгийн Батсүмбэр сумын уяач Давзенбекын хул морь дөрөвт, Улаанбаатар
хотын уяач С.Балдандоржийн сартай зээрд айргийн тавд ирлээ.
Даага:
Наадамчин олны хайрыг татдаг дааган насны морьдын уралдаанд нийт 85
даага уралдсанаас Хан-Уул дүүргийн Д.Ариунболдын хээр даага баяр наадмын
магнайд ирж, Налайх дүүргийн уяач Г.Бямбатын бор даага аман хүзүүнд,
Сонгинохайрхан дүүргийн уяач Н.Баттулгын идэртэй хул даага гуравт, Хан
–Уул дүүргийн уяач Д.Болдын хүрэн даага дөрөвт, айргийн тавд Дорнод
аймгийн Чойбалсан сумын уяач Б.Болорхуягийн шарга даага хурдалж унасан
хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгалаа.
Дорноговь аймгийн
Г.Баярсайханы хүрэн халзан даага баян ходоод боллоо. Энэ жилийн баян
ходоод ирэх жилийн баярын магнай бат идэр хүлэг ээ!
Хязаалан:
Хязаалан насанд Монгол Улсын маань дөрвөн зүгээс Налайх дүүрэгт маань
ирж 102 морьд уралдсанаас Баянхонгор аймгийн харьяат уяач Т.Болдбаатарын
хонгор хязаалан түрүүнд ирж, Завхан аймгийн Баянтэс сумын
Э.Дорж–Рагчаагийн хонгор аман хүзүүд, гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын
уяач Н.Ганхуягийн шарга, дөрөвт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын
Болд-Очирын хээр хязаалан, айргийн тавд Баянзүрх дүүргийн Г.Бямбабаярын
хээр морь хурдаллаа.
Соёолон:
Дүүргийн баяр наадмын Соёолон
насанд нийт 75 үрээ хурдалснаас Налайх дүүргийн уяач О.Энхболдын зээрд
түрүү магнайд, аман хүзүүнд Налайх дүүргийн уяач Баянмөнхийн цагаан
хурдалж, гуравт Говь-Алтай аймгийн уяач Б.Сосоргарамын шарга, дөрөвт
Улаанбаатар хотын уяач С.Хийморьсаны хээр үрээ хурдалсан бол Налайх
дүүргийн уяач Ж.Баттулгын хул соёолон айрагдлаа.
Их нас:
Дүүргийн баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 126 морьд уралдаж,
түрүү магнайд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Э.Бат-Эрдэний саарал
зүсмийн үрээ, аман хүзүүнд Улаанбаатар Хан-Уул дүүргийн уяач Ц.Ганбаярын
хээр, гуравт Төв аймгийн Баян сумын уяач Г.Чулуунбаатарын халиун,
дөрөвт Төв аймгийн Эрдэнэ сумын Н.Томоогийн хар морь, айргийн тавд
Улаанбаатар хотын уяач Б.Булганы хул морьд хурдаллаа.
Азарга:
Налайх дүүргийн баяр наадмын азарганы уралдаанд нийт 45 азарга
уралдсанаас Налайх дүүргийн уяач Н.Батболдын халтар морь түрүүлж, Төв
аймгийн Сэргэлэн сумын уяач Ариунсүхын хул азарга аман хүзүүдэж, Төв
аймгийн Зуунмод сумын уяач Сүхбаатарын хар азарга гуравт, Говь-Алтай
аймгийн уяач С.Балдандоржийн хул алаг азарга дөрөвт хурдалж, Налайх
дүүргийн уяач Баасансүрэнгийн цавьдар азарга айргийн тавд хурдаллаа.
Айргийн тавд хурдалсан морьдыг цоллож, шагналыг дүүргийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж Налайхчууд минь хотол олноороо сайхан наадлаа.