Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Хүдэр сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Булган аймагт түймэр ассаныг унтраахаар ажиллаж байгаа юм байна.
     Гал түймрийг унтраахад зориулж дүүргийн 
ИТХ-аас төр захиргааны байгууллагуудын дунд “Хандивын аян” өрнүүлж 
Налайх дүүргийн 38 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 1,941,080 
төгрөгний мөнгөн хандив болон эд материал, хоол хүнсний хандив тусламж 
цугларсныг  Онцгой байдлын ерөнхий газар хүлээлгэн өглөө. Онцгой байдлын
 ерөнхий газрын удирдлагууд Налайх дүүргээс тусламж өгсөн бүх 
байгууллага, иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. 
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС ӨГСӨН ХАНДИВЫН ЖАГСААЛТ
 1 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 260.000 төгрөг -
 2 Засаг даргын тамгын газар 200.000 төгрөг -
 3 Дотоод аудитын алба 40.000 төгрөг -
 4 Албан бус насан туршийн боловсролын төв 40.000 төгрөг -
 5 Биеийн тамир, спортын хороо 100.000 төгрөг -
 6 109 дүгээр сургууль - Бээлий 9ш,
 500 гр цэвэр ус 12ш
 7 Хангамж, үйлчилгээний төв 50.000 төгрөг -
 8 Эрүүл мэндийн төв 109.580 төгрөг 
 Бээлий 60ш
 Боорцог 10 кг
 Талх 3ш
 Ундаа 4ш
 Үзэм 1кг
 Элсэн чихэр 2кг
 Давс 700 гр
 Гоймон 3ш
 ургамлын тос 1ш
 Пүнтүүз 1ш
 5 литрийн цэвэр ус 108ш
 Нүдний шил 3ш
 Хуурай салфетка 1ш
 9 Боловсролын хэлтэс - Маск 20ш,Бээлий 10ш
 10 Гэрэлтүүлгийн алба - Бээлий 20ш,5 литрийн цэвэр ус 8ш
 11 119-р сургууль - 25кг цагаан будаа
 12 Газрын алба 100.000 төгрөг -
 13 Иргэн Г.Эрдэнэбат - 5 литрийн цэвэр ус 4ш
 Хос гутал 1ш
 Сироп 1 хайрцаг
 Чихэр 1кг
 Сүү 3 хайрцаг
 Хурууны лент 1 хайрцаг
 Бээлий 1 боодол
 Оймс 8 хос
 14 Мэргэжлийн хяналтын хэлтэс 70.000 төгрөг -
 15 Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 52.500 төгрөг -
 16 Иргэн Б.Дөл, Э.Оюун 30.000 төгрөг -
 17 “Голомт” цогцолбор сургууль 500гр ус 24ш
 Бээлий 10ш
 18 Цэцэрлэгжүүлэлтийн алба 155.000 төгрөг -
 19 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 40.000 төгрөг 5 литрийн цэвэр ус 6ш
 Бээлий 20ш
 20 Худалдан авах ажиллагааны алба 40.000 төгрөг 
 21 “Чандмань Налайх” ОНӨААТҮГ - 500гр цэвэр ус 300ш
 Бэлэн хоол 144ш
 Лаазалсан загас 100ш
 22 “Налайхын Дулааны станц” ТӨХК - Галын цохиур 10ш
 Гаапуу 10ш
 Бээлий 100ш
 Маск 100ш
 23 Татварын хэлтэс 40.000 төгрөг -
 24 151-р цэцэрлэг - 25кг гурил
 25 152-р цэцэрлэг 50.000 төгрөг *
 26 23-р цэцэрлэг - 500гр цэвэр ус 60ш, бэлэн гоймон 25ш
 27 123-р цэцэрлэг - Хүрз 4ш
 Жоотуу 4ш
 Бээлий 20ш
 28 208-р цэцэрлэг 50.000 төгрөг -
 29 153-р цэцэрлэг 50.000 төгрөг -
 30 1-р хороо 60.000 төгрөг -
 31 6-р хороо 64.000 төгрөг -
 32 3-р хороо 500гр цэвэр ус 40ш 
 Контек 50ш
 33 7-р хорооны ИНХ-ын дарга 20.000 төгрөг -
 34 6-р хорооны ИНХ-ын дарга 20.000 төгрөг -
 35 Соёл урлагийн ордон 120.000 төгрөг -
 36 7-р хороо 130,000 төгрөг Бээлий 37ш
 Нойтон салфетка 1ш
 1,5 литрийн цэвэр ус 52ш
 5 литрийн 1ш
 500гр 20 ширхэг
 00 цаас 2ш
 Боорцог 20 уут
 Печень 3ш
 37 Эрдмийн-Оргил цогцолбор сургууль 50,000 төгрөг -
 38 “Номбул-Эрдэнэ” ХХК Хүрз 10ш
 Бээлий 60ш
 Тамхи 130ш
 Нийт 1.941.080 төгрөг 
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
