Илтгэлийн уралдааны шүүгчээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гадаад харилцааны ажлын хорооны дарга
Н.Ууганбаяр, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр удирдагч бөгөөд Засаг
даргын орлогч Х.Анхбаяр, “Бүнри” төгсөгчдийн холбоо ТББ-ын тэргүүн
Б.Мөнхбаатар, зөвлөлийн гишүүн Б.Ганболд нар ажиллаж, 11 оролцогчоос
шилдэг 2 хүүхдийг шалгарууллаа.
Япон улсын “Боловсрол шинжлэх
ухааны яам”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын чуулга уулзалт нь
залуучуудыг нэгтгэн, дэлхий дахинд болон өөрийн оронд тулгамдаж буй
асуудал бэрхшээл, байгаль орчин, түүх соёл, боловсрол, эрүүл мэнд гэх
мэт сэдвийн хүрээнд 10 хоногийн турш хэлэлцэж, эх орноо сурталчлах
боломжийг олгох зорилготой олон улсын арга хэмжээ юм.
Шилдэг илтгэгчээр А.Анужин, Б.Удвал нар шалгарч 2017 оны 8-р сарын 13-22-ны өдрийн хооронд Япон улсад зохион байгуулагдах тав дахь удаагийн “GLOBAL WORK CAMP 2017” олон улсын чуулга уулзалтанд Налайх дүүргээ төлөөлөн оролцохоор боллоо.