Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар
Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын
өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Буян Налайх
худалдааны төвөөс Онцгой байдлын хэлтэс хүртэлх Даваажав, Дамдины
гудамжны авто замын өргөтгөлийн ажил 2017 оны 06-р сарын 19-ний өдөр
дууссан. Өнөөдөр “Хангай сервис” бөөний төвөөс зах хүртэлх Найрамдлын
гудамжны авто замыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж ашиглалтанд
орууллаа. Авто замын өргөтгөлийн ажлыг дагаад явган зам, гадаргууны ус
зайлуулах байгууламж хийж байгаагаараа онцлог юм. Цаашид Налайхын
замуудыг холбосон шинэ авто замуудыг байгуулахаар төлөвлөж байгаа юм
байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ