Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-06-22

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 28-ны өдрийг дуустал Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор Налайх дүүргийн 58 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан нар 2017 оны 06-р сарын 07-ны өдөр Налайх дахь Мэргэжлийн Хяналтын Хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, сайн туршлага болон санал сэтгэгдлийг сонслоо.
Налайх дахь Мэргэжлийн Хяналтын Хэлтэс нь 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын үеэр МХХ-ээс төлөөлөгчдөд хандан малын ил худалдааг зогсоох, төвийн бүсэд мал бэлчээхгүй байх, техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа зэрэг асуудлыг хөндөн ярилаа.

Мөн ИТХ-ын дарга Б.Нэргүй МХХ-ийн албан хаагчдад цаашид анхаарч ажиллах зөвлөмж өглөө. Тухайлбал, МХХ-ийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гаднаас зөвшөөрөлгүй ил задгай хог асгаж эсэх, төмрийн үйлдвэр, тоосгоны үйлдвэрүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм журмыг хангаж ажиллаж байгаа эсэх, архи худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллахыг онцолсон юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%