2017 оны 06-р сарын 14-ний өдөр 1-р хороонд зөөврийн худагны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 1-р хорооны Уурхайчид хэсгийн айл өрхөд ундны ус зөөх худгийн хүрэлцээ муу, нийслэл, орон нутгийн хөрөнгийг хүлээлгүй, олон улсын байгууллагатай хамтран худаг барьж, иргэдийн асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ