Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллоо

2017-06-22

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүндэт донор” медалиар шагнагдсан иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах талаар бид хотын удирдлагуудад 2015 оноос хойш удаа дараа хандсан ч шийдэгдээгүй.” гэлээ.

НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргалаа. Хүндэт донорууд нийтийн тээврээр өдөрт 2 удаа хөнгөлөлттэй зорчих бөгөөд Нийслэлийн тээврийн газраас 14 хоногийн дотор Хүндэт доноруудад хөнгөлөлттэй зорчих картыг нь олгож дуусах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3335
2174 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%