Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“Дүүргийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах нь ” сэдвээр Налайх дүүрэгт сургалт зохион байгууллаа

2017-06-22

       Налайх дүүрэг “Хүүхдэд ээлтэй” орон нутгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Дүүргийн ундны усны аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийх, эрсдэлд суурилсан сайжруулах загвар төлөвлөгөөг боловсруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Н.Батнасан, Монгол улсын зөвлөх инженер Б.Пүрэвжав, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нар болон ИТХ-ын төлөөлөгчид, хурлын ажлын албаны албан хаагчид хамрагдлаа. Тус сургалтанд хамрагдсанаар ундны усны эрүүл ахуй, усны шинж чанар, усны бохирдол, түүнийг хэрхэн цэвэршүүлэх, гэр хорооллын усны бохирдол, сургууль, цэцэрлэгийн усан хангамж, өрхийн түвшинд ус цэвэршүүлэх зэрэг мэдлэг боловсрол олж авах юм.

Та бүхэн үр хүүхэд хойч үеэ эрүүл саруул, эрч хүчтэй иргэн болгон өсгөн хүмүүжүүлэхэд усны ач тусыг ойлгон, айл хотол, ахан дүүсээрээ амар амгалан аж төрж, ариун цагаан буян тань ашид дэлгэрэх болтулгай.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%