Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2017-06-16

     Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаан өнөөдрийн /2017.06.16/ 10 цаг 00 минутад 81 хувийн ирцтэй эхэлж, дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ.

     Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир танилцуулсныг хэлэлцээд нийт 86,767.9 төгрөгөөс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 39,9 сая, Худалдах авах ажиллагааны албанд 5,407.200 төгрөг, Засаг даргын тамгын газарт 31,430.9 төгрөг, Засаг даргын нөөц санд 10 сая төгрөг төсөвлөхөөр өөрчиллөө.

    Хуралдаанаар дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад заасан “3-р хорооны уурхайн 40 жилийн ойн хөшөөг засварлах 10 сая төгрөг”-ийн зориулалтыг өөрчилж, 2-р хорооны 39,50,21-р байрны дээврийн засварт 9 сая төгрөг, 1-р хорооны ухаалаг худгийг цахилгаан хангамжид холбоход 1 сая төгрөг зарцуулахаар хэлэлцэн батлав.

    Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай саналыг Хот байгуулалт, экологи газар зохион байгуулалтын ажлын хороо хуралдаж, дүгнэлтийг ажлын хорооны дарга Ц.Минжинхүү танилцуулав.
- 4-р хороо, Алтайн 12-р дугаар гудамж, Хүүхдийн тоглоомын талбай, 0.05га
-6-р хороо, Тэрэлжийн төв, Сургууль цэцэрлэгийн цогцолбор, 1га
-6-р хороо, Тэрэлжийн төв, Үүрэн холбооны станц, 0.01га
-3-р хороо, Хог боловсруулах үйлдвэрлэлийн зориулалтаар, 1.5 га
-3-р хороо, Уурхайн нөхөн сэргээх бүсэд, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр, 20га
-5-р хороо, Төв хэсэгт, үйлдвэрлэлийн зориулалтаар 0.24га,
-1-р хороо, Тэрэлж явах авто зам дагуу, Орон нутгийн тусгай хамгаалалтад авах, 2га
-1-р хороо, Тэрэлж явах автозамын урд, Орон нутгийн тусгай хамгаалалтад авах, 2га
-3-р хороо, Уурхайн урд, Орон нутгийн тусгай хамгаалалтад авах, 2га
-4-р хороо, Зүүн чиглэлийн автозамын постын урд, 2га
-5-р хороо, Нисэх хотхоны ард тал, 220га
-2-р хороо, Нарлагт, Хүүхдийн тоглоомын талбай, 0.25га
-5-р хороо, Төв хэсэгт, үйлдвэрлэлийн зориулалтаар 0.24га
-2-р хороо, 53-54-р байрны хажуу талд, зориулалт өөрчлөх, өргөтгөл хийгдсэн хэсгийн газрын зөвшөөрөл, 117.7 мкв
-6-р хороо, Тэрэлжийн Төвд, Худалдаа үйлчилгээний зориулалтаар, 0.19га
-6-р хороо, Тэрэлжийн төвд, Аялал жуучлалын зориулалтаар, 0.6га
-3-р хороо, Чойр явах зам дагуу, Шинэ Дулааны станц барих зориулалтаар 10га,
-3-р хорооны нутаг дэвсгэрт Морин уралдааны замыг дүүргийн тусгай хэрэгцээнд авах,
-Дүүргийн нутаг дэвсгэрийн малтай иргэдийн мал бэлчээх, өвч хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар зарим газрыг бэлчээр нутгийг тогтоох тухай зэрэг саналыг хэлэлцэн дэмжсэн юм.


НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%