Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч,
төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 28-ны
өдрийг дуустал Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй
холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын
үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах
зорилгоор Налайх дүүргийн 58 аж ахуйн нэгж байгууллагын үйл
ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд
ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан нар 2017 оны 06-р сарын
07-ны өдөр Налайх дүүргийн Онцгой Байдлын Хэлтсийн үйл ажиллагаатай
танилцаж, тэдний ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх
ажил үйлчилгээ, сайн туршлага болон албан хаагчдын санал сэтгэгдлийг
сонслоо.
Дүүргийн Онцгой Байдлын Хэлтэс нь 4 салаа 58 албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр тус байгууллага техникийн шинэчлэл хийх, 5-р хорооны нутаг дэвсгэрт гал унтраах анги байгуулах, 6-р хороонд галын сайн дурын бүлгэм байгуулах, томилолтоор ажиллаж буй албан хаагчид байрлаж ажиллах орон сууцтай болох зэрэг асуудлыг төлөөлөгчдөд уламжиллаа.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ