Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Шинэ хуулийн хэрэгжилтийн тухай Налайх, Багахангай дүүргийн нэгдсэн сургалт болж байна

2017-06-14

     2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хууль, зөрчлийн тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох зорилготойгоор Хууль зүйн яам, Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран 2017 оны 06-р сарын 12-ны өдрөөс 2017 оны 6-р сарын 16-ны өдрийг дуустал 5 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 50 албан хаагч, Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын 9 албан хаагч, 34 улсын байцаагч , Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн 20 албан хаагч, 13 улсын байцаагч, нийт 126 албан хаагчид хамрагдлаа.

     Сургалтаар албан хаагчдид уг хуулиудын талаар нэгдсэн ойлголтыг авч, практикт хэрхэн хэрэглэх, оновчтой зөв хэрэглэх, төрийн албан хаагчдын хувьд иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чухал эрх зүйн баримт бичиг гэдгийг онцоллоо.
    Эдгээр хуулиуд нь иргэд, захиргааны байгууллага, албан тушаалтнуудын харилцааг зохицуулах, хүний эрх зөрчигдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн, тэгш эрхийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэхэд чухал үр нөлөөтэй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%