Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Төгсөлтийн баяр боллоо

2017-06-14

     Төрийн өмчийн сургуулийн 12-р ангийн төгсөгчдөд боловсролын баримт бичиг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны 06-р сарын 09-ний өдөр дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх талбайд зохион байгуулагдлаа. Төгсөлтийн баярын арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар оролцож төгсөгчдөд баяр хүргэлээ.

     2016-2017 оны хичээлийн жилд Албан бус насан туршийн боловсролын төв болон ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийг 426, 12-р ангийг 413 сурагч төгссөн юм. Мөн 2017 оны шилдгийн шилдэг сурагчаар Голомт цогцолбор сургуулийн 12-4 ангийн сурагч Х.Хонгорзул, “Шилдэг оюунлаг” сурагчаар 119 дүгээр сургуулийн 12-2 ангийн сурагч Б.Мөнхцэцэг, Голомт цогцолбор сургуулийн 12-4 ангийн сурагч Б.Болормаа, “Шилдэг тамирчин” сурагчаар Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Г.Энхсувд, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Б.Сарнай, “Шилдэг авьяаслаг” сурагчаар, Голомт цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч О.Урангуа, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Б.Уртнасан, “Шилдэг манлайлагч” сурагчаар Голомт цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч М.Болдбаатар, “Шилдэг зохион бүтээгч” сурагчаар Чандмань цогцолбор сургуулийн 12-1 ангийн сурагч Б.Хонгорцог нар шалгарч, өргөмжлөл гардан авлаа.

    Нийт төгсөгчдөдөө элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилттай дүн үзүүлж, хүссэн мэргэжлээрээ суралцан, дүүргийн хөгжлийг хөтлөгч иргэн болохыг хүсэн ерөөе.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%