Улсын Их Хурлын Гишүүн Т.Аюурсайханы санаачилгаар Эрүүл Мэндийн
Яамнаас шийдсэн УАЗ фургон автомашиныг 2017 оны 06-р сарын 13-ны өдөр
Эрүүл Мэндийн Төвд хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч
С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Эрүүл Мэндийн Төвийн дарга
Л.Байгал нар оролцов.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эрүүл Мэндийн Төвийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ Налайх
дүүргийн эрүүл мэндийн салбарт машин техникийн хүрэлцээ муу, түргэн
тусламжийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа тул УАЗ фургон
маркын автомашин шийдвэрлэж өгснийг онцоллоо.
Мөн нэгдсэн эмнэлгийн
дээврийн их засвар хийх 70 сая төгрөг, сум өрхийн эмнэлгийн эмч нарын
гадаад сургалтын эрхийн бичиг, монгол гэр 1, Центрифуг 4, сорьцын
хөргөгч 4 ширхэг тус тус олгохоор шийдсэн “Эрхийн бичиг”-ийг гардуулсан
юм.
Ингээд Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Л.Байгалд УАЗ фургон маркын машины түлхүүр, эрхийн бичгийг, алд цэнхэр хадгийн хамт гардуулан өгч, хамт олонд нь ажлын амжилт хүслээ.