Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 106 ээжид алдарт эхийн одон гардууллаа

2017-06-01


     Өнөөдөр дүүргийн Соёл урлагийн ордонд алдарт эхийн 1,2-р одон гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон хурлын тэргүүлэгч, төлөөлөгч нар оролцлоо. Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагааг нээж НИТХ-ын С.Амарсайхан үг хэлэхдээ “Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан алдарт эхийн 1,2-р одонгоо гардан авч байгаа элбэрэлт ээжүүддээ баяр хүргэе. Мөн энэхүү ариун нандин шагнал эхийн одонгоор энэ жил шагнагдаж буй эх орны маань өнцөг булан бүрт байгаа ээжүүддээ баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ингээд хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт эхчүүд, эмэгтэйчүүддээ болон охид бүсгүйчүүддээ, мөн алдрай бяцхан үрсдээ эх үрсийн баярын мэндийг хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

    Энэ үеэр 2-р хорооноос сонгогдон гарсан төлөөлөгчид тус хорооны алдарт ээж бүхэнд баяр хүргэж, сарнай цэцэг бэлэглэлээ.

    Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн 1-р одонг 5 ээж, 2-р одонг 101 ээж хүртлээ. Олон сайхан үр хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 106 ээж “Алдарт эх””-ийн одонгоо гардан авлаа. Тэдний дундаас хамгийн залуу ээж нь 26 настай Цэгмидийн Насанбуян, Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ хоёр байсан юм. Мөн Монгол улсын төрийн дээд шагнал “Алтангодос” одонгоор Ж.Түмэнжаргалыг шагнасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%