Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЙН НОМУУН ХИЙД БАГА СУРГУУЛИЙН 3500 ГАРУЙ ХҮҮХДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2017-05-30

         2017 оны 05-р сарын 30-ны өдөр “Сайн Номуун Хийд”-ийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Сайн номуун хийдийн тэргүүн хамба лам, доктор С.Нэргүй нар оролцож, бяцхан хүүхдүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

       Тус хийд нь 1997 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн, хүүхэд багачуудад бэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн хувьд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-4-р ангийн 3500 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулан өглөө. Энэ үеэр цагаан өвгөн бүжиж, чихэр тараан, ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%