Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Хороодын “Хамтарсан баг”-ийн сургалт болж байна: Гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээллийг 107 утсаар хүлээн авдаг

2017-05-25

       Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Дэлхийн зөн олон улсын байгууллага, НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хороодын хамтарсан багийн гишүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадваржуулах сургалтыг 2017 оны 05-р сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж хэлсэн үгэндээ дүүрэг, хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй цөм хүч нь хороодын хамтарсан багийн гишүүд юм. Та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд сүүлийн нэг жилд гэмт хэргийн гаралт буурах хандлагатай байгаад баяртай байна гэлээ.

     Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, өртсөн хохирогчдод туслах, зөвлөгөө өгөх, хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаанаас эхлээд анхан шатны бүхий л тусламж үйлчилгээ явуулдаг ХАМТАРСАН БАГ хороо бүрт ажиллаж банйа. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар багтна.

    Тус сургалтанд хамтарсан багийн 40 гаруй гишүүд хамрагдаж, хамтарсан багийн түүхэн хөгжил, олон салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах нийгмийн хэрэгцээ шаардлага, хүүхдийн эрхийн чиглэлээр баримталж буй олон улсын зарим чиг хандлага, хамтарсан багийн хууль тогтоомж, хуулийн хэрэгжилт, дадлага ажил, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх журам, аюулын зэргийн үнэлгээ хийх журам, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах арга зүй, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй хэрхэн ажиллах зэрэг мэдлэгийг олж авах чухал ач холбогдолтой юм.

     Иргэн та, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд 107, хүүхэд эрсдэлт өртөх магадлалтай болон өртсөн бол 108 утсанд дуудлага өгч, өөрсдийн эрхээ хамгаалах боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%