Хорооны Хөгжлийн зөвлөлийн санаачилгаар хорооны ахмадууд өөрсдийн хүч,
хөдөлмөрөөр хуучин Соёлын төвийн байранд засвар хийж, ахмадууд чөлөөт
цагаа өнгөрөөх “Ахмадын өргөө”-г тохижуулжээ. Ахмадын өргөөний нээлтийн
үйл ажиллагаанд тус хорооноос сонгогдон гарсан төлөөлөгч бөгөөд дүүргийн
ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж үг хэлэхдээ 1-р хорооны ахмад буурлууд
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ахмадын өргөөтэй болсонд маш их
баяртай байна. Ахмадуудын хүч
хөдөлмөрөөр боссон энэ өргөөний засварын ажилд зориулан өөрийн зүгээс
гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж, 100,000 төгрөг, 5 ширхэг шатар
хандивлахаа илэрхийлээд, хорооны ахмадын зөвлөлийн дарга Н.Алтанцэцэг
тэргүүтэй ахмадууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөө гэсэн
юм.
-Хорооны ахмад Дэнсмаа: Өмнө нь 1-р хорооны ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх, хоорондоо уулзаж ярилцах газаргүй байсан. Иймээс бид хамтын хүчээр ахмадын өргөөг тохижуулж, нийтийн цэнгээнт бүжиг, ахмадын уулзалт, шатар, даам тоглох өрөөтэй болсондоо баяртай байна гэж хэлж байлаа.
Хорооны Засаг дарга П.Сашка, түүний ажлын алба, хорооны хөгжлийн зөвлөлийн гишүүд, ахмадуудтай хамтран хорооны гадна талбайд мод тарьж, сүүдрэвч, хашаа барьжээ.