2017 оны 05-р сарын 22-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй , Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа, мэргэжилтэн Н.Мөнхцэцэг, МХХ-ийн ахлах мэргэжилтэн П.Маамуу нар Горхи Тэрэлж, Бүс нуурын чиглэлд нийтийн сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчидтэй уулзаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, үйлчилгээний стандарт, орчны тохижилт үйлчилгээтэй танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өглөө.
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй нийтийн сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлэхдээ Иргэдийн түр ажлын байрыг дэмжих зорилгоор Бүс нуур чиглэлд 15 гэр, Горхи Тэрэлжийн чиглэлд 15 гэр гаргаж, уг үйлчилгээг зах зээлийн өнөөгийн байдал, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагын дагуу төвөөр дайран өнгөрч буй засмал замаар зорчиж буй жолооч, тээвэрчид , аялагч, иргэдийг түргэн шуурхай үйлчилгээ, чанартай хоол хүнсээр хангах замаар үйл ажиллагаагаа өргөтгөж, 4-5 хүний ажлын байр бий болгон, ажилгүйдлийг багасгах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хамгийн гол нь аюулгүй чанартай хоол хийхийг сануулж, тэднийг төр засгийн зүгээс бүхэл талаараа дэмжин ажиллахаа илэрхиилсэн юм.