хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй-Налайх хот” болох зорилгын хүрээнд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Баялагийн хонхор дахь хогийн цэгийг цэгцэлж, цэвэрлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт” зохион байгуулан ажиллаж байна Баялгийн хонхор дахь төвлөрсөн, их хэмжээний талбай эзэлсэн хогийн цэгийг цэвэрлэх их ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тоосго, уурхай болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан машин техник, хүн хүчээ дайчлан оролцож байна. Нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн их хэмжээний хог хаягдлыг арилган хөрсийг эрүүлжүүлж, ариутгах энэ удаагийн ажлыг “Яаралтай цуглар” дохиогоор дадлага, сургуулийн бодлогоор зохион 05 сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд 20 гаруй аж ахуйн нэгж машин техник, мөн дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв Налайх салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, дүүргийн 3 дугаар хорооноос хамтран төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаатай холбогдон Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй очиж танилцлаа