Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Дүүргийн албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2017-05-17

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрх ашиг,  сонирхолд нийцсэн, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тогтоол, шийдвэр гарган ажиллахад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл танилцах ажлыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Б.Сампилноров, Төлөөлөгч Г.Баярсүрэн, О.Энхтайван, С.Манатбек нар  “Налайх дүүргийн Засаг даргын тамгийн газар" , ерөнхий боловсролын "109" дүгээр бага сургууль, 152, 208 дугаар цэцэрлэг гэсэн 4 нь байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тэдний ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх ажил, үйлчилгээ, сайн туршлага болон багш, сурган хүмүүжүүлэгч болон холбогдох албан тушаалтнуудын санал сэтгэгдлийг сонслоо. Албан байгууллагын удирдлагуудын зүгээс дараах санал хүсэлтийг уламжилж байлаа. Үүнд:

     Холоос явдаг хүүхэд их байгаа тул хүүхдийн автобусны асуудал

     Багш нарыг чадваржуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

     Ерөнхий боловсролын 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн ажилд анхаарал тавих

     152 дугаар цэцэрлэгийн уурын зуухны яндан унах аюул байгаа тул шийдэж өгөх

     Анги танхимын дотоод засварын санхүүжилт байхгүй

     152 дугаар цэцэрлэгийн цахилгааны монтаж муу

      208 дугаар цэцэрлэгийн ус эрүүл ахиун ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх

     100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 200 хүүхэд авсантай холбоотойгоор 100 хүүхдийн цагаан хэрэглэл хомсдолтой байгаа тул шийдэж өгөх гэх мэтийн саналууд гарч байлаа Боловсролыг бүх нийтэд хүргэхээр хүчин чармайлт гарган, амжилттай ажиллаж буй дээрх байгууллагуудад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид  амжилт хүсэн, цаашид илүү уялдаа холбоотой ажиллах, санал хүсэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, холбогдох эрх бүхий дээд байгууллагуудад хүсэлт тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  хүртэл нийт  58 аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм 

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%