Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Тогтвортой хөгжлийн зорилго-4 “БОЛОВСРОЛ-2030” зорилгыг түгээн таниулах Налайх дүүргийн нийт боловсролын байгууллагуудын багш, ажилтнуудын зөвлөлдөх уулзалт боллоо

2017-05-15

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-4 БОЛОВСРОЛ-2030 сэдэвт зөвлөлдөх уулзалт Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд боллоо. Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан Төлөөлөгч М.Эгэз, Х.Анхбаяр болон Налайх дүүргийн төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 2 сургууль, Албан бус-Насан туршийн боловсрол төвийн-1 төрийн өмчийн 7, төрийн бус өмчийн 7 цэцэрлэг, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв зэрэг 300 гаруй багш, ажилчид болон албаны хүмүүс оролцлоо Уг арга хэмжээг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй нээж хэлэхдээ Дүүргийн боловсролын салбарын үйл ажиллагааг дүн шинжилгээ хийх, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх замаар хамтын ажиллагааг дэмжих, боловсролын байгууллагын менежмент, чадавхийг сайжруулахад чиглэлдсэн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад таатай байна. Тус зөвлөлдөх уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа БҮХ НИЙТИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮНДЭСНИЙ ЭВЛЭЛ-д талархал илэрхийлье. Манай дүүгийн багш нар чадварлаг, сурагчид маань хичээл дээр юу хийвэл миний хүсээд байгаа мэдлэгийг авах юм бэ гэдгийг л бодож олох хэрэгтэй. Боловсрол өөрөө гарт баригдаж нүдэнд харагддаггүй учраас бидний тайлан, зорилт дандаа материаллаг талаар ярьж байгаа. Энэ хичээлийн жилд хэдэн сургууль ашиглалтад оруулсан, хэдэн анги танхим зассан, тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, ийм хэмжээний материаллаг хангамж сайжирсан гэдэг зүйл ярьдаг. Үүнийгээ боловсролын салбарын ололт мэтээр тайлбарлахаар өөр арга бидэнд байдаггүй юм байна. Тиймээс бид боловсролын салбарын хөгжлийн бодлогоо иргэний нийгмийн оролцоотойгоор зөв тодорхойлох шаардлагтай байна. Иймд цаашид боловсролын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт уяалдан ажиллаж, дүүргийн боловсролын салбарын хөгжлийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэн  аливаа үйл ажиллагааг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байнга дэмжин ажиллахаа илэрхийлээд  зөвлөлдөх уулзалтад амжилт хүслээ. Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвлэл “тогтвортой хөгжлийн зорилт-4 боловсрол-2030” аяны хүрээнд:

1.Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд мэдээллийн самбар ажиллуулах

2. Эцэг эхийн төлөөлөлд мэдээлэл өгөх, ярилцлага зохион байгуулах

3. Сурагчдын төлөөлөлд мэдээлэл өгөх, ярилцлага зохион байгуулах

4. Дүүргийн сургуулийн болон хорооны нийгмийн ажилтнуудад сургалт зохион хийх

5. “Боловсрол-миний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах

6. Боловсролын чанар чухал уу хүртээмж чухал уу мэтгэлцээн зохион байгуулах

7.Үндэсний цөөнх Казак иргэдийн төлөөлөлтэй уулзах, санал бодлыг нь сонсох , “Хос хэлний боловсрол” сэдвээр ярилцлага зохион байгуулах

8.Аяны хүрээнд хийсэн ажлаа олон нийтэд сурталчилах, түгээн таниулах, орон нутгийн FM, радио,  телевизтэй хамтран ажиллах

9. Аяны үйл ажиллагааны нэгдсэн тайлан, санхүүгийн тайлангаа тавих зэрэг маш олон ажил төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%