Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тогтоол, шийдвэр гарган ажиллахад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл танилцах ажлыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Д.Бэгзцэрэн, Б.Сампилноров, Төлөөлөгч Г.Баярсүрэн, О.Энхтайван, Ц.Эрбол, Э.Хорлоо нар дүүргийн “Голомт цогцолбор” сургууль, 23 дугаар цэцэрлэг, Соёл урлагийн ордон, 123 дугаар цэцэрлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс гэсэн 5 байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тэдний ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх ажил, үйлчилгээ, сайн туршлага болон багш, сурган хүмүүжүүлэгч болон холбогдох албан тушаалтнуудын санал сэтгэгдлийг сонслоо. Албан байгууллагын удирдлагуудын зүгээс дараах санал хүсэлтийг уламжилж байлаа. Үүнд:
· Барилгын насжилт дуусч байгаа сургууль, цэцэрлэгийн шинэ барилгын асуудлыг яаралтай шийдвэрлүүлж, өргөтгөл шинэтгэлийн ажил хийх
· Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил /халуун усны шугам, бохирын шугам гэх мэт/
· Цэцэрлэгийн хүүхдүүдийн зөөлөн эдлэлийн хүрэлцээг нэмэгдүүлэх /цагаан хэрэглэл, хөнжил гудас/
· Зайлшгүй нэмэгдэж буй байгууллагын урсгал зардлын нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг нэн яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байлаа. Боловсролыг бүх нийтэд хүргэхээр хүчин чармайлт гарган, амжилттай ажиллаж буй дээрх байгууллагуудад дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид амжилт хүсэн, цаашид илүү уялдаа холбоотой ажиллах, санал хүсэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, холбогдох эрх бүхий дээд байгууллагуудад хүсэлт тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 58 аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм