Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 3 дугаар хороо камертай боллоо

2017-05-10

2017 оны 04 дүгээр сарын 28 ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаанаар Налайх дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын тусгагдан батлагдсан ажлуудын өөрчлөлтийг хэлэлцэж Налайх дүүргийн  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт камержуулалтын ажлыг хийхэд 10 сая төгрөг  баталсан юм  Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн ЗДТГ болон Цагдаагийн газар хамтран нийслэлд гарч буй хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай, “Камержуулалт” нэртэй болзолт уралдаан зарлаад буй.  Уг уралдаан зарлагдсантай холбогдуулан  Налайх дүүргийн 3 дугаар хороо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэмт хэрэг гарч болзошгүй цэгүүдэд тавих “Камержүүлалт” ажлын нээлт боллоо Тус нээлтэд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Ц. Нарандалай, С. Тунгалаг болон 3 дугаар иргэд бусад албаны хүмүүс оролцлоо.Уг камержуулах ажлыг “ОД САНАА”ХХК –ын хамт олон 2017 оны 05 дугаар сарын 10-аас 2017 оны 06 дугаар сарын 10 ны өдөр хүртэл  нийт 12 камер тавигдахаас  одоогийн байдлаар хоёр камер тавигдсан байна. Камержуулалтын гол зорилго  нь гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержүүлах гарч буй хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн  байгууллагын оролцоог нэмэгдүүлэх юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%