Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын нээлт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Соёл урлагийн ордны өмнөх талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч К.Сейтхан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г. Баярсүрэн, О.Энхтайван, Ц.Эрбол, Х.Анхбаяр, С.Тунгалаг болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ,”Эко тогтол ХХК”-ийн захирал Э.Ганзориг, Налайх дүүргийн иргэд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тус замыг 1976 онд барьсан бөгөөд их засвар, шинэчлэлтийн ажил олигтой хийгээгүй, карьерийн болон хүнд даацын авто машинууд зорчсоны улмаас эвдрэл гэмтэл ихээр гарч байгаа тул хоёр урсгалтай, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй шинэ замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Нийслэлийн замын сангийн 2,8 тэрбум хөрөнгөөр “Эко тогтол ХХК” 2017оны 05 сарын 05-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөх юм. Авто замын өргөтгөл шинэчлэлт хийснээр Налайх дүүргийн иргэд аюулгүй зорчихоос гадна тухайн орчны агаарын бохирдол, авто замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой юм. Даваажав, Дамдин,, Найрамдлын гудамжны 1,3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх “Эко тогтол ХХК” нь 2008 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл авто зам, тохижилтын ажлуудыг чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж ирсэн. Хайлаастын уулзвараас долоон буудал уулзвар хүртэлх 1.9 км авто зам, “Хүчит Шонхор” захаас Хувьсгалчдын уулзвар хүртэлх 1.7 км авто зам, Авто худалдааны цогцолбор, 2900 машины авто зогсоол зэрэг олон ажлыг хийж бүтээсэн арвин туршлагатай компани юм.