Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Дүүргийн албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2017-05-05

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн ашиг сонирхолд нийцсэн, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тогтоол шийдвэр гарган ажиллахад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл шаардлагатай байдаг. 2017 оны 05 сарын 05- ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Төлөөлөгч , Г.Баярсүрэн, Ц.Эрбол О.Энхтайван нар дүүргийн боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн өнөөгийн байдал хэтийн төлөв,  үйл ажиллагаатай танилцлаа. 2016-2017 оны хичээлийн жилд Налайх дүүргийн төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 2 сургууль, Албан бус-Насан туршийн боловсрол төв-1 төрийн өмчийн 7, төрийн бус өмчийн 7 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Дүүргийн төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 2 сургуульд бага боловсролын 118 бүлэгт 3650, суурь боловсролын 67 бүлэгт 2015, бүрэн дунд боловсролын 41 бүлэгт 981, нийт 226 бүлэгт 6646, төрийн өмчийн 7, төрийн бус өмчийн 7 цэцэрлэгийн 71 бүлэгт 2580 хүүхэд хамрагдаж байна. Боловсролын хэлтсийн хувьд:Концессын гэрээгээр эхэлсэн 7-р хорооны 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэл 30%-тай явж байгаад зогссон. БСШУСЯ болон НБГ-ын дарга, холбогдох хүмүүсд тус барилгын явцыг танилцуулсанаар дэмжигдэж цаашид үргэлжлүүлэн баригдахаар болсон

1. 109-р бага сургуулийг өргөтгөх талаар  Жайка олон улсын байгууллагад хандсанаар тус байгууллагын шинжилгээний баг 109-р бага сургууль дээр ажиллаж дүгнэлтийн шатандаа явж байна

2. 1,2-р хороонд цэцэрлэг байгуулах хүсэлтэй 2 иргэний хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь очиж холбогдох зөвлөгөө, мэдээллийг өгсөн. Азийн хөгжлийн  банкны            хөрөнгө  оруулалтаар 1,3 дугаар хороонд  баригдах 100-150 хүүхдийн ортой цэцэрлэгийн  судалгаа 3 дахь шатандаа шатандаа явагдаж байна.  Эцсийн шийдвэр хүлээгдэж байна

3. Тайваны хүүхдийг ивээх санд 23, 152-р цэцэрлэгийш өргөхтгөх төслийг хүргүүлэн ажиллаж байна.

4. 7-р хорооны Цагаан хаалга, 4-р хороонд баригдах 240 хүүхдийн цэцэрлэгийн газрын гэрчилгээ, кадастр, Засаг даргын захирамж, барилгын зургыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хүргүүлсэн. Судалгааны шатандаа явж байгаа юм.

 Налайх дүүргийн ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн  удирдлага, багш ажилчид дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг угтан үйл ажилгаагаа танилцуулж урлагийн тоглолт үзүүлж, сургуулийн сурагчид өөрсдийнхөө  бүтээлийн үзэсгэлэн гаргалаа уг бүтээлүүдийг Хурлын төлөөлөгчид сонирхон үзэж багш сурагчдад урам өгч санал бодлоо хувааалцлаа. Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн захирал Ж. Батцэцэг хэлэхдээ дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид бидний үйл ажиллагаатай танилцаж байгаад баяртай байна энэ нь бараг анхны тохиолдол болж байна хэмээн амжилт хүслээ. Иргэдийн Хурлын Төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  хүртэл нийт  58 аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%