Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн ашиг сонирхолд нийцсэн, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тогтоол шийдвэр гарган ажиллахад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл шаардлагатай байдаг. 2017 оны 05 сарын 03- ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Төлөөлөгч Ц.Минжинхүү, Г.Баярсүрэн, Ц.Эрбол нар Налайх дүүргийн Захирагчийн ажлын алба, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба гэсэн 4 байгууллагын үйл ажилгаа, 2017 оны ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилт, нэгдүгээр улирлын тайлан мэдээтэй танилцлаа. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 58 аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм.