Өнөөдөр Нийслэлийн Налайх Дүүргийн Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн түүхт 60 жилийн ойн арга хэмжээ Соёл урлагийн ордонд боллоо. Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Нэргүй оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.Түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа 23 дугаар цэцэрлэгийн хамт олонд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас иж бүрэн компьютер олгох эрхийн бичиг гардууллаа Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүргийн уурхайчдын үр хүүхдийг 24 цагийн турш хүлээн авч сурган хүмүүжүүлэх зорилготой тэртээ 1957 онд шар цэцэрлэг хэмээн олноо нэрлэгдсэн 1 дүгээр цэцэрлэг байгуулагдаж их үйлсэд хүчин зүтгэж эхэлсэнээс хойш эдүгээ 60 жилийн түүхийн хуудсыг ардаа орхижээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт хүргэж бага насны хүүхдийг хөгжүүлэх, бие хүн болж төлөвших, амьдралын эх суурийг нь тавих хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй энэ албыг Ц.Тунгалаг эрхлэгчтэй хамт олон чин шударгааг нэр төртэйгээр хөдөлмөрлөж 2010 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ” болсон түүхэн гавьяатай Мянга мянган хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө хүчин зүтгэж ,ажиллаж түүхэн ойгоо тэмдэглэж байгаа алтан үеийн ахмад багш, сурган хүмүүжүүлэгчид , ажилтан албан хаагч, хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан аз жаргал,сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ