Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дэс болон туслах түшмэлийн ангиллын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар

2017-03-28

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг бүртгэх гэж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байх шаардлагатай аж.  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ. Бүртгүүлэх иргэд тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх, Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийн үнэмлэх, мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байх зэрэг шаардлага тавигдсан байна. Сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт ирэх дөрөвдүгээр сарын 13, 14-нд бүртгэх бөгөөд дөрөвдүгээр  сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3819
2637 / 69%
706 / 18%
235 / 6%
241 / 6%