Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2017-02-01

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны анхдугаар хуралдаан дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй, Нарийн бичгийн дарга А.Анхбаяр, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр, дүүргийн орлогч прокурор Б.Ууганбаатар болон зөвлөлийн гишүүд, албаны хүмүүс оролцсон юм. Анхдугаар хуралдаанаар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссоноос гадна 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүн Налайх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ, цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх санал санаачилгаа танилцуулав.
Хуралдааны үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй зохицуулах зөвлөлийн гишүүдэд гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах, мөн байгууллагууд харилцан уялдаа холбоотой хамтарч ажиллах шаардлагатайг онцлон хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3329
2172 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%