Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2017-02-23

Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс бөгөөд энэ хүрээнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар нээлттэй хэлэлцүүлж, түүний ач холбогдол, хамрах хүрээний талаар мэдлэг олгох, байгууллагуудаас гарсан санал дүгнэлтийг тусгах зорилготой зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, дүүргийн хурлын төлөөлөгчид, ЗДТГ-ын албан хаагчид болон бусад төрийн байгууллагуудын 60 гаруй албан хаагчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, төлөөлөгчид дараах саналуудыг гаргалаа. Сонгуульт албан тушаалтнуудын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд өөрчлөлт оруулах, Төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг хангаж, улс төрөөс ангид мэргэшсэн тогтвортой байдлыг хангах, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг нэгдсэн байдлаар зохион байгуулах, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид "Хот" хэмээх статусыг оруулах, УИХ-ын бүтцийг хүн амын тоонд харьцуулан өөрчлөлт хийх, Үндсэн хуульд төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын талаар заалт оруулж өгөх, ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлж, танхимаа бүрдүүлэн, парламентийг тараах санал гаргах эрхтэй болгож Сонгодог парламентийн засаглалруу шилжих зэрэг саналуудыг гаргасан юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%