Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн сургалт амжилттай явагдаж дууслаа

2016-11-28

Өмнөговь аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалтын гуравдугаар ээлжийн таван сумын Төлөөлөгчдийн сургалт амжилттай явагдаж дууслаа, ингэснээр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт амжилттай явагдаж өндөрлөж байна.   

Сургалтад хамрагдсан Төлөөлөгчдөд НӨУБ-ын эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, НӨУБ-ын зохион байгуулалт, Байгаль орчин, Төсөв санхүүгийн чиглэлээр аймаг, сумын Төлөөлөгчдөд сургалт зохион байгуулсан нь Төлөөлөгчид орон нутагтаа Нутгийн Өөрөө Удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, өмч, эдийн засаг, санхүү, байгаль орчин, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө мэддэг, асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэдэг, гаргасан шийдвэр нь иргэдийн бодит амьдралд нөлөөлж чадахуйц чухал үр дүнтэй болохыг төслийн нэгж болон сургагч багш, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхааруулж байлаа. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалт 2016.11.29-30-ны өдөр зохион байгуулагдана.  

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%