Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалт үргэлжилж байна

2016-11-23

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалт Даланзадгад суманд амжилттай үргэлжилж байна.

Эхний ээлжийн сургалт 2016.11.21-22-ны өдрүүдэд Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай, Цогтцэций сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хамрагдсан бол хоёр дахь ээлжийн сургалтад 2016.11.23-24-ний өдрүүдэд Баян-Овоо, Манлай, Ханбогд, Номгон, Цогт-Овоо сумын Төлөөлөгчид хамрагдаж байна.

Сургалтад хамрагдаж дууссан Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай, Цогтцэций сумын Төлөөлөгчид ирэх 4 жилд иргэдээ төлөөлөн орон нутгийнхаа бодлогыг тодорхойлон, шийдвэрээ гаргаж иргэдтэйгээ нэг баг болон хамтран сум орон нутгаа хөгжүүлэн ажиллана гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаа илэрхийлж байлаа.

Баян-Овоо, Манлай, Ханбогд, Номгон, Цогт-Овоо сумын Төлөөлөгчиддөө сургалтынх нь үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%