Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир тамгаа гардан авлаа

2016-07-26

Өнөөдөр буюу 26-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаас албан ёсоор тамгаа хүлээж авлаа.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 18-ны өдөр хуралдсан билээ.

Тус анхдугаар хуралдаанаар нутгийн өөрөө удирдах байгууллагын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох, Шинээр сонгогдсон Төлөөлөгчдөөс Тэргүүлэгчдийг сонгох, Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж аймгийн Сонгуулийн хорооноос бүрэн эрхийг нь зөвшөөрүүлэхээр оруулж ирсэн Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулсан.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Хүүхэндүүгийн Сугирыг сонгож, Засаг даргад Нанзадын Наранбаатарын нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар батламжлуулахаар хүргүүлж, шинээр сонгогдсон Төлөөлөгчдөөс МАН-аас 8, АН-аас 3 Тэргүүлэгч байхаар Тэргүүлэгчдийг тоог шийдвэрлэсэн.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%