Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХӨӨР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ НОЁН СУМЫН УУРХАЙНУУДАД АЖИЛЛАЛАА.

2025-05-29

Аймгийн ИТХ-ын дарга, хурлын Төлөөлөгчид болон холбогдох хороод, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Ноён суманд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч "Терра энержи" ХХК, "Хур эрдэнэ баялаг" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг ажлын хэсэг нь аймгийн ИТХ-аас баталсан холбогдох тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар ашиглалтын зориулалт, орон нутгийн татварын бүрдүүлэлт, байгаль орчин, замын бүтээн байгуулалт чиглэлээр уурхайн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Энэ үеэр орон нутаг болоод ажлын хэсгийн зүгээс "Терра энержи" ХХК-ийн удирдлагуудад
✅Цаашид технологийн замыг барьж ашиглах,
✅Ачаа тээврийн автомашины даац, норм стандартад хяналт тавьж ажиллах
✅Ноён сумын төвд уурхайн ажилчдын кемп байгуулах
✅ Хүнс, бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг орон нутгаас хийх
✅Орон нутагтай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, арга барилаа өөрчлөх
✅Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах зэрэгт анхаарч ажиллахыг хүслээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%