Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2024-01-10

Монгол Улсад Ардчилсан Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 32 жилийн ойн өдөр 01 дүгээр сарын 13-нд тохионо. 1992 онд Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 76 хоногийн хугацаанд хэлэлцэн Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Монголын ард түмэнд эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шудрага ёсыг төлөвшүүлсэн энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-аас тодорхой ажлуудыг жил бүр санаачлан зохион байгуулдаг бөгөөд Шинэ үндсэн хуулийг батлалцахад Өмнөговь аймгаа төлөөлөн АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад депутат Д.Даргахүү, Б.Зандраа, Ж.Буд нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%