Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ISO 9001:2015, ISO 45001:2018 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020-06-09

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас салбартаа анх удаа Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхээр “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, “Ворлд стандарт консалтинг” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав болон холбогдох албан хаагчид оролцлоо.
Бид олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлснээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сэтгэл ханамжийг хамгийн ихээр дээдэлж, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн ажиллах, байгууллагын бүхий л үйл явц, процессийг хянаад зогсохгүй, тэдгээр процесс нь хоорондоо хэрхэн уялдаж байгааг ч хянах, бодит баримт дээр тулгуурласан шийдвэр гаргахаас гадна ажилтныг ажлаас шалтгаалсан осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэднийг эрүүл аюулгүй ажлын байраар хангах, хөдөлмөрийн эрсдлийг бууруулж, байгууллагыг аюулаас хамгаалах чухал ач холбогдолтой юм.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%