Хууль зүй дотоод хэргийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хамтарсан баг, түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвд бичил тэтгэглэг олгох 30 төслийг сонгон шалгаруулах санхүүжүүлэх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/09 тоот тушаалаар баталсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхэд олон нийтийн оролцоо, хандлагыг сайжруулах, хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрны үзүүлэх хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр бичил тэтгэлэг олгох төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдлаа.Энэ хүрээнд ирүүлэх төслийн материалыг 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл нээлттэй хүлээн авна. Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага болон бусад мэдээллийг доорх цахим холбоосноос авна уу http://mojha.gov.mn/wp-content/uploads/2020/03/bichil-tetgeleg-olgoh-juram.pdf