Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны албан
хаагчдад Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хууль “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай” хууль,
тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журмыг сурталчлах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа , эрүүл ахуйн стандартын
талаар мэдлэг олгох сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 ажилтан албан
хаагчдыг хамруулан, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Хөдөлмөрийн
хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш нар хүрэлцэн ирж зохион байгууллаа.
Сургалтанд дараах
сэдвүүдээр илтгэл тавигдсан.
ü Ажил
олгогч болон ажилтан нь “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн тухай” хууль, холбогдох дүрэм журмыг хэрхэн хангаж ажиллах, түүний ач
холбогдол
ü Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн
талаар
ажил олгогчийн үүрэг
ü Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн
зөвлөл, ажилтны үүрэг
ü Хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч,
тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын чиг үүрэг
ü Ажилтны үүрэг
ü Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалт
ü Зөрчлийн
тухай хууль болон хуулийн хэрэгжилт, хэрхэн хангаж ажиллах, түүний ач холбогдол
Сургалтаар
албан тушаалтан, ажиллагсдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, Монгол улсын
“Зөрчлийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хөдөлмөрийн
тухай” хуулиуд, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол, Эрүүл, аюулгүй ажиллагаа
хангасан ажлын байрыг бий болгох, эрсдэлээс
урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгосон сургалт болсон гэж дүгнэж
байна.