Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-07-09

Монгол төрийнхөө их баяр наадмын босгон дээр аймаг сумаа хөгжүүлэх их үйл хэрэгт оруулсан хөдөлмөр зүтгэл, нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийсэн бүтээлцсэн гавъяа үйлсээ төр засагтаа үнэлүүлж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 48 иргэн төрийн дээд одон медалиар  шагнууллаа. Үүнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 29, Хөдөлмөрийн хүндэт медалиар 16 иргэн шагнагджээ.
Төрийн шагналыг УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар баяр талархалтайгаар гардуулан өглөө.
Говь нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан, ажиллаж байгаа нийт иргэд хөдөлмөрчиддөө баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. 
Та бүхэн маань Монгол төрийнхөө түүхт ойн баяр наадамдаа хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%