Налайх дүүргийн Засаг даргын А/70 тоот захирамжын дагуу "УЛААНБААТАР МАРАФОН НЭГДЭЦГЭЭЕ" гүйлтийн олон улсын тэмцээнийг 05 сарын 11-ны өдөр зохион байгуулагдах "Налайх марафон" бүх нийтийн гүйлтийг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан "УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ" цом аялуулах аяны хүрээнд дүүргийн Спорт хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд цомыг хүлээлгэж өглөө .
Уг тэмцээний гол зорилго нь эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.