Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР" АЯНД НЭГДЛЭЭ

2019-04-05

Жил бүрийн 4 дүгээр сард дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр "САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ жилийн хувьд 04 дүгээр сарын 05-ны өдөр тохиож байна. Энэхүү "САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР" арга хэмжээнд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба идэвхтэй оролцож, дараах ажил үйлчилгээг үзүүлж ажилласан болно. Үүнд:

“Өгөөмөр өдөр” үйл ажиллагаа:

Ажлын албаны албан хаагчид 2019 оны 03 дугаар сарын 14-нөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд өөрт хэрэглэгдэхгүй байгаа эд зүйлсийг хандивлан цуглуулах аяныг зохион байгуулав. Албан хаагчдаас хүүхдийн хичээлийн хэрэгсэл, цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэгсэл, аяга, таваг, гэр ахуйн саван, шампунь, гарын тос, ном, сурах бичиг, оймс, тирко, охидын гоёл чимэглэл, ус буцалгагч, эко усны сав зэрэг эд зүйлс цугларсан. Бид энэхүү хандиваар цугларсан эд зүйлсийг дүүргийн 4-р хороо Алтайн 8-24 тоотод оршин суугч, өндөр настан, дүүргийн хэлмэгдсэн иргэдийн судалгаанд бүртгэлтэй Бейсенбейн Лакай /регистрийн дугаар УР32021413/-д гардуулан өглөө.

Төрөлхийн хүнд хэлбэрийн цээжний хонхойлт эмгэгтэй У.Батмэнд хүүд аппарат эмчилгээ хийх, эмчилгээний аппарат авч өгөх үйлсэд дүүргийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг уриалж, хандив цуглуулах аяныг зохион байгуулав. Цугларсан хандивын мөнгө болох 619300 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр У.Батмэнд хүүгийн нагац эгч Г.Оюунчулуунд гардуулан өгөв.

У.Батмэнд хүүд хандив өгсөн байгууллагууд:

119 дүгээр сургууль 254000 төгрөг

109 дүгээр сургууль 37000 төгрөг

123 дугаар цэцэрлэг 70000 төгрөг

Татварын хэлтэс 100000 төгрөг

Улсын бүртгэлийн хэлтэс 54300 төгрөг

Соёлын ордон 23000 төгрөг

Дүүргийн 6-р хороо 11000 төгрөг

140 дүгээр цэцэрлэг 20000 төгрөг

103 дугаар сургууль 50000 төгрөг

Тус аянд ИТХ-ын Ажлын алба болон  байгууллага бүр нэгдэж, олон бүтээлч үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, гэр бүлийн болоод хүүхдийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласан ажилтнууд  болон байгууллага нарт талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%