Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

1,5-р хорооны хяналтын камерын засвар үйлчилгээг Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ хариуцахаар боллоо

2019-02-20

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/02 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр хийгдсэн хяналтын камеруудыг Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөх ажлыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, 1,5-р хорооны хяналтын камерыг хүлээлцлээ.

1-р хороо
1.Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76,77,78 дугаар захирамжийн дагуу “Зөв технологи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, 1 дүгээр хорооны Уурхайчид хэсэгт 6 ширхэг хяналтын камер, Баянзүрх хэсэгт 8 ширхэг хяналтын камер, Энгэршанд хэсэгт 6 ширхэг хяналтын камер, нийт hikvision брэндийн 20 ширхэг хяналтын камерыг суурилуулах ажлыг “Зөв технологи” ХХК 2017 онд гүйцэтгэсэн. Ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ-т эд хөрөнгийн актаар хүлээлгэн өглөө.

5-р хороо
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр 5-р хорооны Нисэх хотхон, Гандан-Уул, Гандан-Ам хэсгийн 20 цэгт hikvision брэндийн камерыг суурилуулж байна. Камержуулалтын ажлыг “Ай Би ӨҮ” ХХК ажлын 3 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэж, 5-р хорооны нутаг дэвсгэрт автомашины дугаар илрүүлдэг камер 1 ширхэг, 360 градус эргэдэг 1 ширхэг, чигийн камер 18 ширхэг нийт 20 ширхэг хяналтын камерыг 2018 онд суурилуулсан. 
Ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ-т актаар хүлээлгээн өглөө.

Ажлын хэсэг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр 2017, 2018 онд 1,5-р хороонд хийгдсэн 40 ширхэг хяналтын камерыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс эд хөрөнгө хүлээлцэх актын дагуу Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн ба цаашид хяналтын камерын хэвийн ажиллагааг "Гэрэлтүүлэг чимэглэлийн алба" ОНӨААТҮГ хариуцах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%