Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" дэд зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо

2018-10-19

Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 2018 оны 10-р сарын 02-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж төлөвлөгөөгөө баталсан бол өнөөдөр хоёрдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд дэд зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Б.Наранбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг,ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, МХХ, Цагдаагийн хэлтсийн холбогдох албан хаагчид оролцлоо.

Хуралдаанаар Дэд зөвлөлийн 2018 оны 4-р улиралд хийж хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэн, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян, дэвжээ тэмцээн, хяналт шалгалтын ажил хийхээр болсноос гадна тусгай дугаарын утас 102,107,108 зэрэг утсыг сурталчилсан брошур, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн талаарх мэдээлэл бүхий гарын авлагыг хэвлүүлэн иргэд, олон нийтэд хүргэхээр болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%