Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-10-19

Монгол улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг жил ирэх тусам өсөж, тэр дундаа бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын биед гэмтэл учруулах, залилан мэхлэх гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулж тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гаралтыг бууруулах чиглэлээр дан ганц цагдаагийн байгууллага бус энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн тусламж дэмжлэгийг авах, хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэв”-т хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нэргүй,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга Ч.Раднаабазар, ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Л.Амармөрөн, дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Ариунболд, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон холбогдох албаны хүмүүс оролцож, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо илэрхийллээ.

Энэ үеэр дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нэргүй нээж үг хэлэхдээ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хамгийн анхдагч хамгийн үр дүнтэй хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дэр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох талаар цогц арга хэмжээ зохион байгуулах нь тун чухал болоод байна. Энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль дээдлэх эрх эрх чөлөөг хүндэтгэх иргэд олон нийтийн хүчинд түшиглэх аж ахуйн нэгж байгууллага бүр дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлах ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах урьдчилан сэргийлэх ажлыг ирээдүй хөгжлийн чиг хандлагад суурилан оновчтой зохион байгуулж чадсанаар үр дүнд хүрэх болно.Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэгт та бүгдийг идэвхитэй санаачлагатай оролцохыг хүсч уулзалт зөвлөгөөний үйл ажиллагаанд тань амжилт хүсье." гэсэн юм.

Хэлэлцүүлгээр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эрүүл мэндийн төв, Сурагчдын холбоо, Мэргэжлийн Хяналтын хэлтсээс энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар мэдэлээл хийлээ.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг тусган зөвлөмж гарган хүргүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%